ХОВД: Дарви сумын удирдлагууд малчин өрхүүдээ эргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-31 15:37:48

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Дарви сум 532 малчин өрхтэй. Үүнээс 390 орчим өрх нь хөдөө багт өвөлжиж байна. 

Дарви сумын малчид Мөнх цаст Сутай хайрхан уулыг түшиглэн нутаглаж, сутай үүлдрийн хонийг зонхилон үржүүлж байгаагаараа онцлогтой.


Одоогоор тус с
умын нутаг дэвсгэрийн 95 хувьд цастай. Цасны зузаан нам дор газраа 5-18 см, гуу жалгандаа 15-75 см зузаан байна. Цаашид цас нэмж орвол өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй юм.


Дарви сумын удирдлагууд энэ сарын 29-нд зарим багийн малчин өрхүүдээ эргэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн шаардлагатай эмийн багц өглөө. 


Ховд аймаг 3.5 сая толгой малтай. 2000 орчим малчин өрх өөрийн аймаг, сум, баг болон зэргэлдээ аймаг, сумын нутагт отроор өвөлжиж байна.  
Связанные новости