"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-04 16:30:18

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, үйлдвэрийн үнийг санал болгож байна. 


Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.


Энэ жилийн үзэсгэлэн худалдаа "Соёолж молл”, “Их наяд" худалдааны төвд энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 



Связанные новости