Нийт нутгаар маргаашаас хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 8, /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын 9-нөөс нийт нутгаар хүйтний эрч суларна.
2025 оны 2-р сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 10-нд баруун
болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн
зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын
нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан
шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10, 12-нд нутгийн
зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч
ширүүснэ.
Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -19-24 градус,
Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий,
Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 градус, өдөртөө 0-5
градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -15-20 градус,
өдөртөө -6-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15
градус хүйтэн байна.