Ихэнх нутгаар маргаашаас хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ихэнх нутгаар энэ сарын 12,13-нд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
2025 оны хоёрдугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн
салбар уулсаар, 14-нд зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -15-20 градус, Алтай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал
нутгаар шөнөдөө -23-28 градус, өдөртөө -11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл,
цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9-14
градус, өдөртөө +4-1 градус,
бусад нутгаар шөнөдөө -15-20
градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна.