Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-02-13 08:37:27

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл  солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -14-19 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7-12 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0-+5 градус дулаан, бусад нутгаар -1-6 градус хүйтэн байна.


Ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Связанные новости