Төрийн албан хаагчид цагаан сараар хоёр хоног амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-19 13:14:13

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ жил монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, 2, 3-ны өдөр нь гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна. Тиймээс шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх юм. Харин шинийн 4 буюу ирэх сарын 3-ны даваа гаргаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн үргэлжлэхээр болжээ.


Тэгвэл хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод журмаараа зохицуулах боломжтой юм.  


Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан байдаг.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөжээ. 

Связанные новости