Гретцки, Овечкин нарын гоолын зөрүү 11 боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 26. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, довтлогч Александр Овечкин “Калгари Флэймз”-тэй хийсэн тоглолтын 45 дахь минутанд шайб орууллаа.
Ингэснээр түүний хувьд Үндэсний хоккейн лигийн /NHL/ аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд 11 гоол оруулах үлдлээ. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм.
Өдгөө 39 настай А.Овечкин энэ улиралд 42 тоглолтод оролцохдоо 30 шайб
оруулж, 14 оновчтой дамжуулалт хийгээд байна. Тэрбээр хоккейчны замналдаа 19
дэх удаагаа нэг улиралд 30 ба түүнээс дээш гоол оруулаад байгаа нь одоогоор NHL-ийн дээд амжилт юм. Түүнээс
гадна, лигийн түүхэнд 39 ба түүнээс дээш насандаа 30 ба түүнээс дээш гоол оруулсан дөрөв
дэх тамирчин нь Овечкин боллоо.
“Вашингтон”-ы талбайд өчигдөр болсон тоглолтод калгаричууд 3:1 харьцаагаар хожиж, Мартин Поспишил (12 дахь минут), Мэтт Коронато (17), Жонатан Юбердо (56) гоол оруулжээ.
Одоогийн байдлаар, “Вашингтон
Кэпиталз” баг Нийслэлийн дивизионы тэмцээнийг 84 оноотойгоор тэргүүлж
байна. Дараагийн удаад 28-нд шилжих шөнө вашингтончууд “Сент-Луис Блюз” багтай өөрийн
талбайд тоглоно.
Лигийн аварга шалгаруулах тэмцээн
өндөрлөхөд 24 тоглолт үлдээд байна.