Цагаан сарын ерөөлийн хурал шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд шинийн 15-ныг хүртэл өдөр бүр 14 цагт цагаан сарын ерөөл, ном хурна.
Мөн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж шинийн найманд олон нийтэд зориулан ном хурж, бурхан багшийн намтар цадигаас айлдан, насны авшиг хүртээх юм. Дэд хамба гавж С.Гантөмөр шинийн 16-нд номын айлдвар айлдаж, "Билгүүний зүрхэн судар" номыг тайлбарлана. Энэ ном бурхан багшийн айлдсан сургаал номлолын гол охь болох хоосон чанарыг тайлбарлахын зэрэгцээ хүмүүний буруу бодлыг няцааж, юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгуулдаг ач холбогдолтойг тайлбарлалаа.
Түүнчлэн маргааш хуучин ном хурах үеэр “Сор залах” зан
үйл хийнэ. Үүнд иргэд, сүсэгтэн олон оролцох боломжтой юм.