Төгрөгийн хадгаламж өмнөх оныхоос 4.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 21.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 338.1 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (26.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 18.9 (87.1 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.8
(12.9 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.
Валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх саынхраас 18.1 (0.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 94.8 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
10 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
14 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день