Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13-18 градус,
Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -4-9
градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4-+9
градус, бусад нутгаар -2-+3 градус дулаан байна.
Ихэнх нутгаар
дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулжээ.