Чингис хаан Үндэсний музей сүүлийн үзэгчийг 16 цагт хүлээн авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. "Музейн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 16 цагт хүлээн авна" гэж Чингис хаан Үндэсний музейн захиргаанаас мэдээллээ.
Тус музей энэ сарын 7-13-ны өдрүүдэд 9-17 цагийн хооронд ажиллах юм. Иймд үзэгчид музей үзэхээр ирэхдээ цагаа төлөвлөх шаардлагатай болж байна. Музейн танхимуудыг үзэхэд нэг үзэгч багадаа 2-3 цагийг зарцууулдаг аж.
Музейн 9 давхарт байрладаг Их хааны өргөө дэх Эзэн Богд Чингис хааны Алтан хөшөө, шүтээн их Цагаан туг, хааны Хасбуу алтан тамга нь тусгай үзэсгэлэн тул төлбөртэй. Бусад танхим 7 хоногийн турш үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна.