“The Moody Blues” тоглолт энэ сарын 28-нд Улсын Филармонийн тайзнаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Баянмонгол” чуулгын “The Moody Blues” тоглолт Улсын Филармонийн тайзнаа энэ сарын 28-нд болно.
Тус үдэш үзэгчид дэлхийд түгсэн бүтээлүүдийг шимтэн сонсож, блюз хөгжмийн цаг хугацаагаар аялах юм. Тоглолтыг Баянмонгол чуулгын удирдаач С.Саруул-Од удардаж, дуучин Г.Тэнүүн, Ж.Аринжаргал нар ая дуугаа өргөнө.
Тасалбарыг ticket.mn болон Улсын Филармонийн кассаас худалдан авах боломжтой.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
5 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
5 дня