ЗАВХАН: Музейн нээлттэй өдрүүдээр зорилтот 5 үйл ажиллагааг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-12 14:01:59

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймагт музейн нээлттэй өдрүүд тав дахь өдрөө үргэлжилж байна.


Өнөөдрийн байдлаар музейгээр нийт 248 иргэн үйлчлүүлжээ. Нийт үйлчлүүлэгчийн 72 хувь нь насанд хүрэгчид, 18 хувь нь хүүхдүүд байна.

 

Музейн нээлттэй өдрүүдээр "Вансэмбэрүү" уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн, "Шагайн наадгай" боловсролын хөтөлбөр, "Дээлтэй Монгол" өдөрлөг, "Өв соёлоороо аялахуй" үйл ажиллагаа, "Цагаан сар-Монгол түмний их баяр" үйл ажиллагааг зохион байгуулах юм. Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой эдгээр үйлчилгээг энэ сарын 13-ны өдрийг дуустал үзүүлнэ.


Музейн нээлттэй өдрүүдэд оролцож үйлчилгээ авч байгаа иргэд музейн журмыг мөрдөж соёлтой үйлчлүүлэн түүх, соёлын өвтэй танилцан музейн соёлыг түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна.


Та бүхэн музей үзэхдээ үзмэрт гараараа хүрэхгүй байх, бичлэг хийж зураг дарахгүй байх, бүх төрлийн утаат тамхи татахгүй байх. Танхимд шингэн уух зүйл, хоол хүнс авч орохгүй байх, ил задгай хог хаяхгүй байхыг хүсэж байна гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв. 

Шашны танхимын үзмэрийг үзэж буй нь


Монголын уламжлалт оньсон тоглоомын үзмэрийг үзэнгээ оньсон тоглоомын арга аргачлалаас

хүүхдүүд суралцаж байна


Байгаль түүхийн музей хүүхдүүдийн сонирхлыг хамгийн их татаж байна


Палентологийн үзмэрүүд насанд хүрэгч, оюутнуудын сонирхлыг хамгийн их татаж байв

Связанные новости