ЗАВХАН: Дорнын найрагчийн зохиол бүтээлүүдийг таниулсан уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэжээ
ФОТО МЭДЭЭ
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймагт музейн нээлттэй өдрүүдийн
хүрээнд монгол бичгийн бүтээлүүдээр дагнасан үзэсгэлэн тав дахь өдрөө үргэлжилж байна.
"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III"-ийн хүрээнд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сантай хамтран “Вансэмбэрүү" нэртэй үзэсгэлэн дэлгэсэн байна.
Энэ үзэсгэлэнд монгол бичгээр хөрвүүлэн бичсэн 20 гаруй бүтээл дэлгэжээ.
Эдгээр бүтээлүүд нь Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлэг, яруу найргаар дагнасан уран бичлэгийн бүтээлүүд юм. Б.Явуухулан нь Алдархаан суманд 1929 оны 3 дугаар сарын 15-нд төрсөн. Жил бүрийн гуравдугаар сарыг түүний уран бүтээлийг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, зохиол бүтээлүүдийг нь алдаршуулах бүтээлч сар болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ сарын 14-ний өдөр дорнын их найрагчийн шүлгүүдээс хүүхэд, залуучуудад таниулах зорилгоор, шүлэгч анги хамт олныг шалгаруулах уралдааныг зохион байгуулна гэж Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сангаас мэдээлэв.
Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн "Вансэмбэрүү" шүлэг
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар уран бичлэгийн бүтээлүүдээ дэлгэжээ
Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдөр, их найрагчийн төрсөн өдрийг уран зохиолын хүрээнийхэн
Явуугийн өдөр хэмээн онцолж, яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.



