БАЯН-ӨЛГИЙ: Баруун бүсийн зөвлөлийн хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-13 17:41:49

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн зөвлөлийн хуралдааныг Баян-Өлгий аймагт энэ сарын 25-ны өдөр зохион байгуулахаар товлосон хэдий ч зүүн аймгуудад гарсан түймрийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.


Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн хуралдааныг Баян-Өлгий аймагт энэ сарын 25-ны өдөр зохион байгуулахаар товлосон хэдий ч зүүн аймгуудад гарсан түймрийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

 

Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан Улсын онцгой комиссыг ахлан ажилладгийн хувьд үүссэн нөхцөл байдлаас үүдэн ийнхүү тус хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

 

Баруун бүсийн зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг иргэд, олон нийтэд танилцуулах бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр А/94 дугаар бүхий “Баруун бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан, арга хэмжээ”-г зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргаж, 11 ажлын дэд хэсэг байгуулж, өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.

Связанные новости