ХӨВСГӨЛ: Авьяас сургуулийн 500 гаруй сурагч цахим даалгавраа сургууль дээрээ хийх боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимын хичээлээс гадна эдүтэн болон персон хичээл зэргийг цахим хэлбэрээр хийдэг болсон.
Бага ангийн сурагчид гэртээ гар утсаар оройн цагаар даалгавраа хийдэг. Гэвч зарим үед аав, ээж нь ажлаасаа оройтож ирэх, утас датагүй байх зэрэг асуудлын улмаас даалгавраа хийх боломжгүй тохиолдол гарсаар байна.
Мөрөн сумын 5-р багийн Засаг дарга Ц.Хуншагай хандивын аян өрнүүлж цугларсан 11 сая гаруй төгрөгөөр Авьяас 8 дугаар сургуульд хавтас, цэнэглэгч, сим карт, үзэг бүхий иж бүрэн 30 таблетыг хүлээлгэн өглөө.
Ийнхүү Авьяас сургуулийн 500 гаруй сурагч цахим даалгавраа сургууль дээрээ хийх боломж
бүрдлээ гэдгийг захирал Г.Анхтуяа хэлээд хандивт нэгдсэн аж ахуйн нэгж
байгууллагын иргэдэд талархал илэрхийллээ.