ХӨВСГӨЛ: Дархадын “Жовгон” тооныг иргэд хамгийн их сонирхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-14 13:41:17

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн.


Хөвсгөл аймгийн Төв музейгээр энэ өдрүүдэд 1000 гаруй иргэн үйлчлүүлжээ. Үйлчлүүлсэн иргэд Жовгон тооныг хамгийн их сонирхсон байна.



Жовгон гэж отор, нүүдлийн бага  гэрийн тооно юм. Жогвон гэж ч хэлдэг байна.


Дархад хүмүүс: "Тэднийх гэрээ Жовгонтсон байна. Удахгүй нүүх нь юм уу даа" гэж ярилцдаг байна. 


Жовгон( Жогвон) нь 11-14 см-ийн диаметр хэмжээтэй 4-6-8, 10-12 унины нүхтэй нүүдлийн тооно юм.


Энэ тооныг удам дамжин уламжлан хэрэглэдэг заншилтай, 190-200 км урт замыг 18-19 удаа буудаллаж өвөлжөө, зуслангийнхаа газрыг сэлгэн нүүдэллэдэг байжээ.


Дархад зон олны өндөр уул даваагаар олон хоног нүүдэг өвөрмөц  аж амьдралын онцлогоос энэ жижиг нүүдлийн тооно Жовгон тооно  бий болсон гэж нутгийн иргэд ярилцдаг юм.

  


Связанные новости