ӨВӨРХАНГАЙ: Музейн үзүүллэгийн танхимаар мянга гаруй иргэн үнэ төлбөргүй үйлчлүүллээ
ФОТО МЭДЭЭ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн музей
гуравдугаар сарын 7-13-ны
өдрүүдэд 1300 гаруй иргэнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна.
Тухайлбал, 354 насанд хүрэгч, 720 гаруй хүүхэд, 60 гаруй оюутан, 180 орчим хугацаат цэргийн албан хаагч аймгийн музейн байнгын үзүүллэгийн танхимаар үйлчлүүлж, “Сэнгэцохио ба Монгол зураг”, “Өвөрхангай аймгийг хэн сайн мэдэх вэ?” зэрэг танин мэдэхүйн сургалтад хамрагдан мэдлэгээ нэмжээ.
Аймгийн музей нь VR технологийг
нэвтрүүлж, тусгай нүдний
шилний тусламжтайгаар байгаль орчин, сансар огторгүй, амьтдын ертөнц зэрэг 26 төрлийн контентыг
виртуал төхөөрөмж ашиглан үзэх боломжоор хангаж байна.
Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх,
соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний
бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний
долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.










