ӨНӨӨДӨР: УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-17 06:25:07

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


10:00 цагт: УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.

10:00 цагт: Энэтхэг уран бүтээлч Рену Кумар “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

10:00 цагт: "Хуванцар хог хаягдал- зөвлөлдөх уулзалт 2025" хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

11:00 цагт: Монголын банкны холбооноос “Банкны салбарын тойм 2024” судалгааг танилцуулна.

11:00 цагт: Эдийн засгийн тайлбар толь номын нээлт Үндэсний төв номын санд /хуучин барилгад/ болно.

16:00 цагт: Австралийн тэтгэлэт хөтөлбөрийн Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд панел хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд болно. 

Орон нутагт:

15:00 цагт: "Эрчүүдийн аминчхан яриа" сэдэвт өдөрлөг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд болно. 

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрлөг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын олон улсын худалдааны төвд болно.

-Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы Хүүхдийг Ивээх сан, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран Эрт тусмаа өдөрлөг зохион байгуулна.

-Төв аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн нээлттэй өдөрлөг Мөнх-Алдарын талбайд болно.


Хилийн чанадад:

 “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Чехийн Үндэсний музейд 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

Связанные новости