Хүн амын 49 хувь нь эрчүүд бол 2024 онд мэндэлсэн хүүхдүүдийн 51.4 хувь нь хүү байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-17 10:17:39

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт хүн амын 1.7 сая буюу 49 хувь нь эрчүүд бол 2024 онд мэндэлсэн хүүхдүүдийн 51.4 хувь нь хүү байв. 


Эрчүүдийн дундаж наслалт 67, хамгийн ахмад нь 105 настай байгаа юм. Хөдөлмөрийн насны эрчүүдийн 67.4 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй ажиллагчдын 57.7 хувь нь эрэгтэй  бол тэдний дийлэнх нь уул уурхай, барилга, тээврийн салбарт ажилладгийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 





Связанные новости