СҮХБААТАР: Мөс нь хайлаагүй нуурандаа хун шувууд иржээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-03-17 10:57:23

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дарьгангын Зэгст нуурт хун шувууд иржээ. Намартаа мянга мянгаараа чуулдаг хун шувууд мөс нь хайлаагүй нуурандаа ингэж хоргодох нь ховор.


Тийм ч учраас Яруу найрагч Ч.Эрдэнэбаатар

 

Зэллэж ирэх шувуудын түрүүч

Зэгст нуурандаа буусан байна

Дарьгангын цэнхэр талдаа

Далавчаа амраасан хун шувууд

Нутгаа санасан адуу шиг

Нуураа үгүйлсэн хун шувууд

Мөс нь гэсээгүй нуурын мандалд

Мөрөө үлдээсэн хун шувууд хэмээн шүлэглэсэн байдаг нь ийн биелэлээ олжээ.