Сэлбэ дэд төвийн газар чөлөөлж, 1664 айлд нөхөн олговор олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлбэ дэд төвийн газар чөлөөлтийн ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 10063 айлын
113 блок орон сууц барих юм.
Эхний 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр
багц тендерийг энэ сарын 7-нд зарласан.
Одоогоор газар чөлөөлөлтийн явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 1690 айлтай гэрээ байгуулснаас 1664 айлд нөхөн олговор олгосон төдийгүй 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгажээ. Барилга угсралтын ажлыг эхлэхээс өмнө хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэхээр бэлтгэж байна гэж НЗДТГ-аас мэдээлэв.