БАЯН-ӨЛГИЙ: Нүүдэлчдийн уламжлалт “Хаврын баяр-2025" зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нүүдэлчдийн өв соёлыг хадгалж, түгээн дэлгэрүүлэх, залуу үед уламжлуулан өвлүүлэх зорилгоор “Памук ресорт” амралтын цогцолбор газраас “Нүүдэлчдийн уламжлалт хаврын баяр -2025" соёлын үйл ажиллагааг дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Е.Зангар хүндэт зочноор оролцож, зохион
байгуулагчдад талархал илэрхийлэхийн зэрэгцээ нүүдэлчдийн ахуй, соёлыг олон
нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал хувь
нэмэр оруулж буйг онцлон сайшаалаа. Мөн тэрбээр цаашид ийм төрлийн соёлын үйл ажиллагааг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Нүүдэлчдийн уламжлалт “Хаврын баяр-2025” үйл ажиллагааны хүрээнд нүүдэлчдийн өв соёл, ёс заншлыг харуулсан хүүхэн хөөх (кыз куар), зоос шүүрэх(тенге илу), шагайн болон сур харваа, бүргэдчдийн тэмцээн, казахын уламжлалт шагайн наадгай, уран хатгамлын тэмцээн зэргийг зохион явууллаа.
Хаврын баяр нь жилээс
жилд хүрээгээ тэлж, уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх томоохон үйл
ажиллагаа болон өргөжиж байна.







