БАЯН-ӨЛГИЙ: Шилдэг залуугаар Б.Нурберген тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-17 21:22:50

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Казах үндэстний Наурыз баяр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан, үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, ард түмний дундаас авьяас чадвартай залуучуудыг тодруулан таниулах, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Жигит султаны-2025” уралдааныг зохион явууллаа.


1990-ээд оноос уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн энэхүү шилдэг залуу шалгаруулах уралдааныг аймгийн ЗДТГ, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сан, аймгийн театр хамтран өв соёлыг сурталчлах зорилгоор хамтран зохион явууллаа.

 

Уралдаанд казах үндэстний өв соёл, зан заншлыг дээдлэн хүндэлж Дэлүүн, Толбо, Алтанцөгц, Ногооннуур, аймгийн төв Өлгий сум болон Улаанхус сумын Хөххөтөл баг, Цагааннууур тосгоноос 17 залуу энэхүү уралдаанд урлаг спорт, оюун ухаан, авьяас билгээрээ бусдыг манлайлан амжилттай оролцож, шилдэг оролцогчид шагналт байруудад шалгарлаа.

 

Гранпри шагналыг Берденбекийн Нурберген /Өлгий сумын 12-р баг 23 настай/1-р байрт Рамазаны Ахжархын /Цагааннуур тосгон, 17 настай/, 2-р байрт Ерланы Бегзат /Цэнгэл сум, 18 настай/, 3-р байрт Мухтарын Архалых /Толбо сум, 24 настай/, Тусгай байранд Мудамедхалийн Ескендир /Цагааннуур тосгон, 19 настай/ нар тус тус шалгарлаа.


Мөн энэ сарын 19-ний өдөр "Наурыз бике-2025" гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулна. 

Связанные новости