ДОРНОД: Монголын хүүхдийн зуны спортын наймдугаар наадмын анхан шатны тэмцээн эхэллээ
ФОТО МЭДЭЭ
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн зуны спортын наймдугаар наадмын анхан шатны тэмцээн Чойбалсан хотноо өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд 19 сургуулийн мянга гаруй өсвөрийн тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорихоор цуглаад байна. Сурагчид сагсан бөмбөг, ширээний теннис, волейбол, шатар, бадминтон, жүдо, таеквондо зэрэг спортын 18 төрөлд өрсөлдөнө.