“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бөхийн барилдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Монгол бахархлын өдөр” буюу Их Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 854 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Барилдаанд чансаа өндөр 128 бөх хүч сорьж байгаагаас Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын бөхчүүд манлайлан барилдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, “Чингис хаан” одонт МУГЖ Г.Ариунбаатар нар болон иргэдийн төлөөлөл бөхийн барилдааныг үзэхээр Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн иржээ.
Б.Заяа