БАЯН-ӨЛГИЙ: Дэслэгч О.Сүлдийг "Шударга журам" медалиар шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт одоогоос дөрвөн жилийн өмнө гэр бүлийнхээ хамтаар аялж явсан 12 дугаар ангийн хүүг Ховд голд живж байхад нь амийг нь аварсан дэслэгч О.Сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шударга журам" медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.
Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бол өдгөө Ховд
аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн
инженерээр ажиллаж байна.
Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан
болсон бөгөөд тэр хоёр
түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ. Хэдийгээр цаг хугацаа
өнгөрсөн ч О.Сүлд нь хоёр гэр бүлийг элэг бүтэн үлдээсэн баатарлаг үйлсийг
бүтээсэн юм.
Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Баян-Өлгий аймагт ажиллах үеээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн Онцгой байдлын газрын хоёр ахмад ажилтныг Алтан гадас одонгоор, нэг алба хаагчийг Цэргийн хүндэт медалиар шагнасныг гардуулж, ОБЕГ-ын даргын тушаалаар 11 алба хаагчид цэргийн цол олгож, 9 алба хаагчийг салбарын шагналаар шагналаа.