БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн нийт нутгаар бороо, цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-04-17 17:22:27

Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Өлгий бороо” экспедицийн үүлэнд зориудаар нөлөөлөх ажлын үр дүнд аймгийн хэмжээнд хоёр өдөр бороо, цас орлоо.


Тодруулбал, 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нутгийн хойд хэсгээр, харин 16-17-нд шилжих шөнө нутгийн баруун өмнөд болон өмнөд хэсгээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн аймгийн нийт нутгаар бороо, цас орлоо.


Аймгийн төв Өлгий хот орчмоор 2 мм, Ногооннуур сумын нутагт 0,1 мм, Алтай суманд 1 мм, Дэлүүн суманд 0,2 мм, Булган суманд 8 мм, Буянт суманд 1 мм, Улаанхус суманд 0,7 мм, Сагсай сумын Даян багийн нутгаар 0,8 мм, Толбо суманд 0,5 мм, Баяннуур, Цэнгэл сумын нутгаар уулаараа хур тунадас оржээ.


Өнөөдрийн хувьд, үд хүртэл аймгийн ихэнх хэсгээр хур тунадас орж, аймгийн өмнөд хэсгээр бүтэн өдөр бороотой байх төлөвтэй байна.


Харин маргааш, нөгөөдөр нийт нутгаар салхины хурд секундад 18-20 метр, зарим үед секундад 22-24 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурах талаар аймгийн Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэн мэдээллээ.

Связанные новости