ОРХОН: “Эрдэнэсийн хот” гэрэл зургийн үзэсгэлэнд 50 шилдэг бүтээл дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын гэрэл зураг сонирхогчдын "Мэлмий" бүлгэмийн 10 гэрэл зурагчны 50 шилдэг бүтээлээс бүрдсэн "Эрдэнэсийн хот" гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн музейд 4 дүгээр сарын 21-27-ны өдөр хүртэл дэлгэлээ.
Гэрэл зургийн долоо хоногийг 21 аймагт нэгэн зэрэг зохиож байгаагаараа онцлог юм.
Мөн Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран “Photo week -2025” үйл ажиллагааны хүрээнд залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилгоор 17-35 насны гэрэл зураг сонирхогчдын дунд аймаг, бүс, улсын хэмжээнд шат дараатай, шагналын сан өндөртэй гэрэл зургийн уралдааныг энэ хугацаанд зарлажээ.