ХӨВСГӨЛ: “Хоймор нутаг” гэрэл зургийн үзэсгэлэнд шилдэг 40 бүтээл дэлгэн үзүүлж байна

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-04-22 14:48:18

Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хөвсгөл аймгийн Гэрэл зураг сонирхогчдын холбоо, Happy Photo гэрэл зургийн студитэй хамтран гэрэл зургийн урлагийг сурталчлах, бүтээлч залуусыг дэмжих зорилгоор "Хоймор нутаг" гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна.


Тус үзэсгэлэнд “Фотовийк-2025” үйл ажиллагааны хүрээнд зарласан "Гэрэл зураг сонирхогчид болон залуу гэрэл зурагчдын улсын уралдаан"-д ирүүлсэн 200 гаруй бүтээлийн шилдэг 40 зургийг дэлгэн үзүүлж байна.