АРХАНГАЙ: Ажил хайж байгаа иргэдийн тоо цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-23 11:39:16

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2025 оны эхний 3 сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 301 ажилгүй хүн байна.


Ажилгүйчүүдийн бүртгэлд 6 хүн шинээр бүртгүүлж, 19 хүн ажилд зуучлуулан орсон байна. Өнгөрсөн оны эхний 2 сард 20 хүн ажилд орж, хөдөлмөр эрхлэлтийн албанд 33 иргэн шинээр бүртгүүлжээ. Үүнээс харахад ажил хайж байгаа иргэдийн тоо эрс буурсан байна.


2025 оны эхний 3 сарын байдлаар шинэ ажлын байранд зуучлуулсан иргэдийг эдийн засгийн салбараар авч үзвэл барилгын салбарт 1, хөдөө аж ахуйн салбарт 8, боловсролын салбарт 1, үйлчилгээний салбарт 1, худалдааны салбарт 1, үйлдвэрийн салбарт 1, төрийн захиргаа салбарт 8 иргэн тус тус зуучлуулан оржээ.


Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 97.7 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 70 нь дээд, 27 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 183 нь бүрэн болон бүрэн бус дунд, 14 нь бага боловсролтой хүмүүс байна. 

Связанные новости