СЭЛЭНГЭ: Тогтмол ном унших нь мартах өвчнөөс сэргийлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 23
/МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн номын өдөр тохиож байна.
Ном уншихад үгийн сан баяжиж, бичгийн
чадвар нэмэгддэг. Баялаг үгийн сантай, бичгийн чадвар сайтай хүний мэдлэгийг илтгэх нэг үзүүлэлт бол ном унших юм. Эдгээрийг ашиглан өөрийн санаа,
бодлыг цэгцтэй илэрхийлэх нь ажил мэргэжил төдийгүй хувийн амьдралд эерэг үр
нөлөө авчирдаг байна.
Нөгөө талаас ном унших нь альцгеймер
өвчнөөс сэргийлдэг гэдгийг нотолжээ. Тухайлбал ном уншихын бас нэгэн гайхамшиг
бол тархины үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Тухайлбал ном уншихдаа зохиолын дүр,
зохиолын үйл явдал, өрнөл, зангилаа, тайллыг дотроо төсөөлж, яг л кино үзэж
байгаа мэт төсөөлөн уншдаг.
Тэгвэл яг энэ үед тархины үйл
ажиллагаа идэвхжиж, урт болон богино хугацааны ой санамжийг сайжруулдаг байна. Тогтмол
ном уншдаг өндөр настнуудын оюуны хомсдол 32 хувиар бага байдгийг эрдэмтэд судалжээ.
Өөрөөр хэлбэл, тогтмол ном унших нь
алцгеймер буюу мартах өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна.