БАЯНХОНГОР: Морин хуурч М.Түмэнбаяр хөгжмийн сургалтаараа 130 гаруй шавьтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-25 09:44:55

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Морин хуурч М.Түмэнбаяр Баянхонгор аймгийнхаа сум бүрд шавьтай болж, үндэсний бахархалт хөгжмөө олон хүүхдэд сурч эзэмшүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ жил Богд суманд ажиллаж, хүүхэд багачуудад морин хуур хөгжмийг заан сургаж байна.


Энэ онд Богд сумын 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн үйл ажиллагаанд зориулан морин хуурч хүүхдүүдийг бэлтгэж байгаа юм.


"Эгшиглэн" хамтлагийн ахлагч, морин хуурч, багш М.Түмэнбаяр 23 жил Герман улсад ажиллаж амьдарчээ. Тэрбээр 1991 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг дүүргээд, 1993 оноос Европт ажиллаж амьдран, дэлхийн 50 гаруй улсад үндэсний урлагаа сурталчлан дэлхийд Монголынхоо өв соёлыг таниулан 23 жил амьдарсан байна. Энэ чиглэлээрээ ч олон хамтлаг уран бүтээлчдийг дэлхийн тайз руу жим гарган хөтөлжээ.


Тэрбээр эх нутагтаа ирээд 10-аад жил болохдоо Баянхонгор аймгийн Өлзийт, Баянцагаан зэрэг сумдад морин хуурын сургалтаа явуулж 130 гаруй шавьтай болсон байна.


Мөн шавь нартайгаа "Их шавийн Эгшиглэн" тайлан тоглолтоо толилуулаад амжжээ.

Связанные новости