ХӨВСГӨЛ: Аялагч иргэд Гал норов хадыг зорин очиж үздэг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багт 2000 жилийн өмнө үүссэн галын дүрс бүхий Гал норов хад бий.
Энэ хад Алаг-Эрдэнэ сумын төвөөс 29,5 км зайд байрладаг. Нутгийн иргэд гал голомт бөх бат, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэн Гал норов хаданд очдог байна.
Монголчууд галыг эрт дээр үеэс дээдлэн ирсний нэгэн түүхэн баримт энэ хад юм. Тухайн газарт тахилга хийж байсан ул мөр одоог хүртэл хадгалагджээ.
Сүүлийн үед аялагч иргэд Гал норов
хадыг зорин очиж үздэг болжээ.