БАЯН-ӨЛГИЙ: Дэлхийн аваргаас хоёр алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-04-29 15:34:59

Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотноо энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулсан насанд хүрэгчдийн гардан тулааны дэлхийн цомын тэмцээнд Баян-Өлгий аймгийн тамирчид амжилттай оролцож хоёр алтан медаль хүртжээ.


Монголын гардан тулааны холбооны тэргүүн, ДХИС-ийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек +90 кг жинд алтан медаль хүртлээ.

 

Мөн түүний шавь, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн 338-р дамжааны сонсогч О.Арман 18-23 насны ангиллын 70 кг жинд алтан медаль, 18-37 насны ангиллын 70 кг жинд хүрэл медаль хүртэн, хоёр ангилалд медаль хүртсэн амжилт гаргалаа.


Энэхүү тэмцээнд 15 улсын 269 тамирчин оролцсон бөгөөд Монголын багийн тамирчид 8 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ.



Связанные новости