БАЯНХОНГОР: Наркологийн төвийн барилгын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-28 17:14:41

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж буй Наркологийн төвийн барилгын гүйцэтгэл 30 гаруй хувьтай үргэлжилж байна.


Спорт талбай, ногоон байгууламж зэргээр иж бүрэн цогцолбор байдлаар байгуулах Наркологийн төв нь зураг төсвийн хүрээнд зоорийн давхартайгаа 4 давхар.


Гүйцэтгэгч "Итгэлт тайж" ХХК-иас энэ оны төлөвлөгөөт ажлаа өнгөрөгч гуравдугаар сараас эхлүүлсэн бөгөөд барилгын гүйцэтгэл дээр орон нутгийн 30 гаруй залуус ажиллаж байна.


Ташрамд, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх Сэтгэц-Наркологийн тасгийг 2023 оноос нээн ажиллуулж буй. Сэтгэц-Наркологийн тасаг нь сэтгэцийн их эмч, ахлах сувилагч, ээлжийн сувилагч, кабинетын сувилагч, үйлчлэгч гэсэн найман орон тоотой, 17 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Связанные новости