ХӨВСГӨЛ: Хойд бүсийн 3 аймаг аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-29 14:50:02

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 29 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ сарын 28-нд Булган аймагт боллоо.


Энэ үеэр аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нарАялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ны Дэд ерөнхийлөгч В.Батзориг, Дэд бүтэц хариуцсан Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан нарАялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхчиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.




Тус санамж бичиг нь аялал жуулчлалын салбарын хөгжилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах ба аймгуудын нөөц боломж, газар зүйн байршилд тулгуурлан бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилготой юм.


Цаашид талууд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтран хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, сурталчилгааны хамтарсан бодлого хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах юм.


Тус үйл ажиллагаа нь зөвхөн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ны Дэд ерөнхийлөгч В.Батзориг ярилаа. 




Связанные новости