БУЛГАН: Хойд бүсийн иргэдийн спортын наадамд Орхон аймаг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй Иргэдийн спортын их наадмын хойд бүсийн тэмцээн тавдугаар сарын 1-4-нд Булган аймагт 3 өдрийн турш болж өнөөдөр өндөрлөлөө.
Тус наадамд үндэсний бөх, үндэсний сурын харваа, шагайн харваа, волейбол, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 7 төрлөөр 3 насны ангилалд 400 гаруй тамирчин оролцсон.
Иргэдийн спортын наадамд аймаг орон
нутагтаа ажиллаж, амьдарч байгаа, тухайн төрөлдөө цол зэрэггүй иргэд оролцож
байгаагаараа онцлог юм.
Хойд бүсийн иргэдийн спортын наадмын багийн дүнгээр 1-р байр Орхон аймаг 40 оноогоор, 2-р байр Булган аймаг 51 оноогоор, 3-р байр Хөвсгөл аймаг 56 оноогоор /бага онооны шүүлтээр/ тус тус шалгарч тэмцээний шилдгүүд удахгүй болох улсын наадамд оролцох батламжаа гардан авлаа.







Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar