Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-12 17:12:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүнУИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Ж.Баярмаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм-эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгааг онцлов. Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд Монгол Улс Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг цохон тэмдэглэв.


Элчин сайд Марчюлёните Европын холбоо, Монгол Улсын харилцаа нь нийтлэг үнэт зүйлс болох ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд суурилсан болохыг дурдаж, цаашид хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн Улаанбаатар хотноо 2025 оны аравдугаар сарын 13-14-нд болох Европын Холбоо, Монгол Улс анхдугаар “Бизнес ба хөрөнгө оруулалтын форум”-ын талаар мэдээлэл өглөө.

 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах тал дээр Европын Холбоо анхаарал хандуулж, цаашид хамтран ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

Связанные новости