СЭЛЭНГЭ: Түшиг суманд гарсан ойн түймэрт 26562.9 га талбай шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-13 15:42:33

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ.

 

Түшиг сумын Ар нуга багийн Ар шүрэн гэдэг газарт энэ сарын 1-ний өдөр гарсан ойн түймрийг өнөөдөр 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өглөө.

 

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур сум, орон нутгийн нийт 336 хүн, 33 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

 

Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.


Связанные новости