Хангайн уулархаг нутгаар энэ сарын 15-16-нд бороо, цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-14 08:55:40

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +9-+14 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14-+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25-+30 градус, бусад нутгаар +20-+25 градус дулаан байна.


Хангайн уулархаг нутгаар энэ сарын 15-16-нд бороо, цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости