ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийн зөвлөгөөнд 500 гаруй албан хаагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-15 15:34:28

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” хангайн бүсийн зөвлөгөөн Арвайхээр суманд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 17329 төрийн албан хаагчийн төлөөлөл 500 гаруй албан хаагч оролцон, төрийн албаны хууль тогтоомж, ёс зүй, манлайлал, үнэт зүйл – төлөвшил, дижитал төр буюу технологийн шийдэл зэрэг сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлж байна.


Энэ үеэр хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр олон санал санаачилга гарсныг Төрийн албаны зөвлөлөөс УИХ, Засгийн газарт уламжилж, төрийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлнэ.


Зөвлөгөөнд оролцогчид төрийн албан дахь улс төрийн нөлөөллийг багасгах, сум орон нутгийг намуудын анхан шатны бүтэцгүй болгох, сумын ИТХ, багийн Засаг даргын сонгуулийг өөрчлөх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах шаардлагатай байгааг онцлон хэллээ. 



Связанные новости