ДУНДГОВЬ: 45 хүнд сэргээн засахын эмчийн үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-16 16:26:04
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд Говийн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2 өдрийн цогц үйл ажиллагааг Дундговь аймагт зохион байгуулж байна. 


Энэхүү цогц үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн ажил олгогчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдэд сургалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн тайлангийн сонсгол зохион байгуулж байгаа төдийгүй мэргэжлийн эмч нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд сэргээн засах эмчийн үзлэг, оншилгоо, протез, ортопедийн үзлэг, оншилгоо хийж, мэргэжлийн зөвлөгөө өглөө.


Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн эмч, мэргэжилтнүүд сэргээн засахын эмчийн үзлэг, зөвлөгөөг 45, протезын үйлчилгээ, зөвлөгөөг 5, эмчилгээний улавч, хөлний чиг 3, хөдөлгөөн засал эмчилгээ, зөвлөгөөг 45, хэл заслын үзлэг зөвлөгөөг 20 хүнд үзүүлжээ.


Түүнчлэн сэтгэл зүйн бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгч, 6 хүүхдэд нийгэмшихүйн хөгжлийн үйлчилгээг хүргэсэн байна.  

Связанные новости