Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-05-26 09:16:31

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. -2025 оны тавдугаар сарын 26-наас 6 дугаар сарын 1-нд болох үйл явдлын тойм-


Улаанбаатарт:


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 25-28-нд төрийн айлчлал хийж байна.


5 дугаар сарын 26-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

5 дугаар сарын 27-нд: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд зохион байгуулна.

5 дугаар сарын 27-нд: Монгол, Австрийн бизнес уулзалт болно.

5 дугаар сарын 29-нд: Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.

5 дугаар сарын 29-нд: БНСУ-ын Засгийн газар, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран хэрэгжүүлж буй “Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийнэ.

5 дугаар сарын 29, 30-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 31-нд: Дэлхийн тамхины эсрэг өдөр тохиож байна.

6 дугаар сарын 1-нд: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.


-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа зохион байгуулж байна.


Орон нутагт:

5 дугаар сарын 27-29-нд: Завхан аймгийн Улиастай суманд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын өдрүүд болно.

5 дугаар сарын 27-нд: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд урлагийн тоглолт, гэрэл зураг, номын үзэсгэлэн болно.

5 дугаар сарын 27-нд: Архангай аймгийн ХДТ-т “Тээвэрчид дуулж байна” тэмцээн болно.

5 дугаар сарын 28-нд: Завхан аймгийн Улиастай суманд гаалийн уулзалт, гаалийн бүрдүүлэлт, худалдаа бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар дугуй ширээний ярилцлага, уулзалт болно.

5 дугаар сарын 29, 30-нд: Архангай аймагт хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний чуулган болно.

5 дугаар сарын 31-нд: Дундговь аймгийн Мандалговь суманд “Хүүхдийн марафон-2025” болно.



-Архангай аймгийн музейгээс "Байгалийг ойроос" түр үзэсгэлэнг 7 дугаар сарын 28-ныг хүртэл дэлгэнэ.


Хилийн чанадад:

5 дугаар сарын 31-нд: 72 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний титэм гардуулах ёслол Энэтхэгийн Теленгана хотын HITEX Convention Center-д болно. Тэмцээнд "Miss World-Mongolia" тэмцээний үндэсний ялагч Б.Эрдэнэсувд оролцож буй.

5 дугаар сарын 31-нд: Япон Улсын Осака хотод “OSAKA INTERNATIONAL ART-2025”-д Монголын уран бүтээлчид оролцоно.

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  




 

Связанные новости