"Флорида" гурав дараалан Стэнлийн цомын финалд шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-05-29 16:21:54

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 29 /TASS/. “Флорида Пантерз” багийн хоккейчид Үндэсний хоккейн лигийн (NHL) плей-оффын Дорнод бүсийн финалын цувралын тав дахь тоглолтод “Каролина Харрикейнз” багийг талбайд нь 5:3-аар хожсоноор Стэнлийн цомын шувтаргын тоглолтод шалгарлаа.


"Пантерз"-аас Мэттью Ткачук (28 дахь минут), Эван Родригес (28), Антон Лунделл (32), Картер Верхэй (53), Сэм Беннет (60) нар, "Харрикейнз" -ын Себастьян Ахо (5, 19), Сет Жарвис (49) нар гоол оруулсан байна. 


"Флорида" баг цувралыг 4-1 гэсэн харьцаагаар 4 хожиж тэргүүлжээ. Тус баг гурав дахь улиралдаа дараалан NHL-ийн плей-оффын финалд тоглоно. Ингэснээр XXI зуунд Стэнлийн цомын финалд дараалан гурван удаа шалгарсан лигийн хоёр дахь баг болж байна. Өмнө нь "Тампа-Бэй Лайтнинг"  баг (2020, 2021, 2022 онуудад) ийм амжилт үзүүлж байв.


Финалын тоглолтод "Флорида" баг "Эдмонтон", "Даллас" багуудын хожсонтой нь өрсөлдөнө. 

Связанные новости