ХОВД: “Монгол хүүхэд-2025” баярын үйл ажиллагаа өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-01 14:22:25

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.   


Тус өдрийг  энэ жил “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор тэмдэглэж буй. 


“Монгол хүүхэд-2025” баярын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж, Ховд аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ.


Мөн хүүхэд, өсвөр үеийнхэн урлагийн тоглолт сонирхуулсан бөгөөд иргэдэд хууль сурталчлах, хүүхдийн оролцоонд суурилсан танин мэдэхүйн боловсрол олгох, монгол ёс заншил, уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа, тэмцээн өрнөж байна.  


Ховд аймгийн хүн амын 38.3 хувь буюу 35445 нь хүүхэд. Үүний 51.2 хувийг хүү, 48.8 хувийг охид эзэлж байна. 

 


Связанные новости