ӨНӨӨДӨР: Монгол-Туркменистаны бизнес форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-02 07:24:04

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

11:00 цагт:  “Пиноккио” модон хүүгийн түүх жүжгийг Монголын хүүхэлдэйн театрт үнэ төлбөргүй тоглоно.  

11:00 цагт: Туркменистан Улсын гар урлалын бүтээгдэхүүн болон уламжлалт хивсний үзэсгэлэн МҮХАҮТ-д болно. 

12:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.  

13:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд Ботаник анагаах ухааны сургуулийн эмнэл зүйн ур чадварын төвтэй танилцаж эмч нарыг чадавхжуулж хамтарсан сургалт хийнэ. Холбогдох утас: 91118318

14:00 цагт: УИХ-ын чуулганы хуралдаан болно. 

14:00 цагт: Монгол-Туркменистаны бизнес форумыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.



-Банкны салбарын ажилтны өдөр тохиож байна.

 -Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна.


Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Связанные новости