СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд бороо орж сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-02 16:25:49

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно.

 

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +3+8 градус, өдөртөө +21+26 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +6+8 градус, өдөртөө +24+26 градус дулаан байна.

 

6-р сарын 4-8-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 4-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр.

 

4-нд салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 15-17 метр хүрнэ.

 

Агаарын температур шөнөдөө +1+6 градус, өдөртөө +17+22 градус, 6-наас дулаарч шөнөдөө +7+12 градус, өдөртөө +24+29 градус дулаан байна.

Связанные новости