Ойн хөнөөлт шавжийг устгаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-06-04 10:53:39

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 3000 га, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн санд 2000 га талбайд ойн хөнөөлт шавжийг устгаж эхэллээ.


Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлахаар 13 аймгийн 75 сум, нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341 мянган га талбайд шавж устгаж байна.


Хөнөөлт шавжийг устгахдаа микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавихаас гадна өндөг хусаж цуглуулах механик аргыг ч ашигладаг аж. 



Связанные новости