УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-12 09:34:11

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ дахь АН-ын бүлэг "А" танхим, МАН-ын бүлэг "Б" танхим, "Шударга ёс" эвслийн бүлэг "В" танхимд хуралдах бол Бие даагчдын зөвлөл уламжлал ёсоор 11.00 цагт "Г" танхимд мэдээлэл хийнэ.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөв, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэнэ. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, МУЗН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ч.Ариунболд

Связанные новости